Сагсан бөмбөгийн тэмцээнд Өмнөговь сумын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-21 12:35:50
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, БТСГ-аас хамтран зохион байгуулсан 18 сумын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний нэгдүгээр байранд Б.Цогт-Очир дасгалжуулагчтай Өмнөговь сумын баг, хоёрдугаар байранд Наранбулаг сумын "Наранбулаг" баг, гуравдугаар байранд Өндөрхангай сумын "Ханхөхий" баг, дөрөвдүгээр байранд Малчин сумын баг тус тус шалгарсан байна. Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Өмнөговь сумын П.Ганбат тодорчээ. Тэмцээний эхний дөрвөн байранд шалгарсан багууд энэ сарын 22-24-ны хооронд зохион байгуулагдах 2018 оны Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
Б.Батхүү
Related news