Гашууны гол ширгэж үгүй болоход ойрхон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирэхээр аймгийн төвд иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг нь Гашууны голын бүс нутаг болдог. Энэ жилийн тухайд Гашууны голын сав дагуу 200 гаруй айл өрх гэрээр гарч амарч байна. Харин зарим айл өрхүүд голын эрэгт хэт ойр буусан нь голын сав газрыг бохирдуулах, экологийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм.
Одоогоор булаг гэхээр жаахан юм урсаж байгаа ч хогонд дарагдаж, зарим ухвар мөчид хүмүүс машин тэргээ угааж байгаагаас үүдэн голын ус нэлдээ бохирджээ. Урин дулаан цаг ирсэн энэ үед хүмүүс амарч зугаалахдаа голын ойр орчныг бохирдуулах нь улам нэмэгдэж байна. Иймээс Гашууны голоо ширгээхгүй байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллахгүй бол Улаангомчууд маань ундны усаар гачигдах цаг удахгүй ирэх нь.
Цагтаа Гашууны гол нь морь мал хөл алддаг, гүнзгий ширүүн урсгалтай, хоггүй цэвэр орчинтой байсан гэлцдэг юм.

Б.Батхүү