Баянхонгор аймгийн "Бахархалт үйлстэнүүд"-ийг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-26 11:43:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Тулгар Төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 77 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Баянхонгор аймаг додугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэх тов гарсан. Баяр наадмыг зохион байгуулах ажлынг хэсэг өнөөдөр хуралдаж, баярын хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөр дагуу долдугаар сарын есний өдрийн 15:00 цагаас Монгол Улсын Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ, Баянхонгор аймгийн "Бахархалт үйлстэнүүд"-ийг тодруулах ёслол болохоор төлөвлөжээ. Мөн оройноо 16:00 цагаас Баярын хурал, Хүндэтгэлийн концертоо хийнэ.
Долдугаар сарын 10-ны өдөр зургаан насны хурдан морины уралдаан Дуурсахын хөндийд болж, энэ үеэр урлагийн тоглолт, бусад арга хэмжээнүүд болох бол мөн өдөр нь шагай харваачид оноо мэргэн хараа хурцаа сорих юм. Харин үдэш нь аймгийн Баганат талбайд "Баярлалаа" задгай талбайн шоутай.
Долдугаар сарын 11-ний өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд Баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, өсвөрийн бөхийн барилдаанууд тус тус болж, түрүүлж айрагдсан морьдоо цоллон шагнал гардуулах үйл ажиллагаа болох юм байна. 
Мөн долдугаар сарын 12-ний өдөр Дуурсахын хөндийд Эрлийз гурван насны хурдан морины уралдааныг нэмж явуулахаар наадмыг комисс шийдвэрлэжээ.
                                                                                                                                             Б.Мөнхзул
Related news