Сумдын наадмын тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-26 17:27:19
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын наадмын тов гарсан байна. Ирэх сарын 4-нд Завхан сум, 6-нд Зүүнговь сум наадахаар болсон нь энэ жил хамгийн эрт улсын баяр наадмыг тэмдэглэж байгаа сумд болж байгаа аж.

Харин 7-р сарын 6-7-нд Хяргас, Тэс сумд, 7-8-нд Бөхмөрөн, Зүүнхангай, Өндөрхангай сумд, 8-9-нд Давст, Сагил, Тариалан, Түргэн сумд, 9-10-нд Наранбулаг, Өлгий, Ховд, Цагаанхайрхан сумд тус тус наадахаар болжээ. Тэрчлэн, 10-11-нд Баруунтуруун сум болон аймгийн баяр наадам болох аж.
Энэ жилийн тухайд ямар нэгэн тэгш ой тохиож байгаа сум Увс аймагт байхгүй бөгөөд харин Өмнөговь сум 7-р сарын 16-17-нд, Малчин сум 17-18-нд Буман хонины баярыг тус тус хийх гэж байна.
Б.Батхүү
Related news