Энэтхэгийн эмч нар Мандал суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Дели хотын Би Эл Кей “Хавдрын Төв”-ийн хавдрын мэс засалч, ахлах зөвлөх, доктор Панкаж Панде, мөн төвийн нарийн мэргэжлийн эмнэлгийн зөвлөх эмч, доктор Рохит Бансил, Шинэ Дели хотын БЛК Супер Спешиалти эмнэлгийн элэг цөс, нойр булчирхайн мэс засалч, элэг шилжүүлэн суулгах төвийн хэлтсийн захирал доктор, профессор Санжэй Сингх Неги нар Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа.
Үзлэгт эмчийн хяналтанд байдаг элэг цөс, нойр булчирхайн хавдар, мэдрэл, нуруу нугасны өвчлөлтэй, мөн сэжигтэй буюу нарийн үзлэгт хамрагдах шаардлагатай 141 иргэн хамрагдсан байна. Үзлэгээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай долоон иргэн илэрсэн бол бусад өвчтөнүүдийн оношийг батлагаажуулан, тодорхойгүй оношийг илрүүлж, иргэдэд зөвлөгөө өгчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн дунд элэг цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөл, мэдрэл, нуруу нугасны өвчлөл өндөр байгаа аж. Иймээс тус сумын удирдлагууд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх зорилгоор өнгөрсөн тавдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүнийг авчран нийт иргэдээ нэгдүгээр шатны үзлэгт хамруулсан байна. Харин энэ удаа дээрх үзлэгээр илэрсэн сэжигтэй буюу нарийн үзлэгт хамрагдах шаардлагатай 140 гаруй иргэнийг дараагийн буюу хоёрдугаар шатны үзлэгт хамруулжээ.

Ч.Отгонцэцэг