“Сэлэнгэ-90” бүтээлч ажлын гурван жилийн аяныг ирэх жилээс өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-03 11:52:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 06 дугаар сард гурван удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцэн 30 тогтоол баталсан байна.
Тухайлбал 2021 онд тохиох Монгол Улсад Ардын хувьсгал ялсны түүхт 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж аймгийн хэмжээнд “Сэлэнгэ-90” бүтээлч ажлын гурван жилийн аяныг 2019 оноос эхлэн өрнүүлж ажиллахаар тогтжээ.
Мөн  “Залууст боломж”, “Бид Сэлэнгийн ирээдүй”, “Жаргалтай гэр бүл”,  “Багийн хөгжлийн хөтөлбөр”, “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо”, зэрэг аймгийн хөтөлбөрүүдийг тус тус баталжээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сант сумын ЕБ-ын 12 жилийн дунд сургууль, мөн сумын 13 дугаар цэцэрлэг, Орхон сумын 12 дугаар цэцэрлэг үүсч байгуулагдсаны 60 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрсөн байна. Мөн боловсролын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар сумын ахмад настан Р.Сэр-Одыг Монгол улсын Гавьяат багш цолоор, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хадлан тэжээл бэлтгэх, үр тарианы үйлдвэрлэлийг хөгжүүлэн арвин ургац тогтмол хурааж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна.
Ч.Отгонцэцэг
Related news