Ханх-Мондын хилийн боомт 4 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-09 14:00:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Ханх-Мондын шалган нэвтрүүлэх боомт 7 сарын 11-14-ний өдрүүдэд 4 хоног амарна.

Монголын уламжлалт үндэсний их баяр наадам энэ сарын 11-ий өдрөөс 15-ны хооронд болохтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдгээр өдрүүдийг амралтын өдрүүд болгон зарласан тул тус боомт ийм хуваарь гаргажээ.

Энэ өдрүүдэд Ханх-Мондын шалган нэвтрүүлэх боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, хилийн Ханх шалган нэвтрүүлэх боомт энэ сарын 15-аас хэвийн ажиллаж эхлэх ажээ.
Б.Гантуяа
Related news