“Алтаргана-2018” наадмын буриад дууны гранпри шагналыг Сэлэнгийн дуучин хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадмын өмнөхөн Буриад үндэстний олон улсын урлаг, спортын их наадам "Алтаргана-2018" арга хэмжээ ОХУ-ын Эрхүү мужид болсон юм.
Энэхүү их наадамд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын дэмжлэгтэйгээр тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдад ажиллаж амьдарч байгаа буриад зон олны төлөөлөл болон бусад төлөөлөгч нийт 50 гаруй хүн оролцоод иржээ. Эрхүү хотод зохион байгуулагдсан "Алтаргана-2018" наадамд оролцогчид урлаг, спортын зургаан төрлөөр авьяас, ухаан, хүч чадлаа сорин өрсөлдсөн аж. Энэхүү их наадмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Б.Булганчимэг буриад дууны төрөлд оролцож, гранпи шагналын эзэн болсон байна. Харин Сэлэнгэ аймгийн иргэн н.Цэнгүүн, н.Маралгоо, н.Уянга нар дууны төрөлд амжилттай оролцжээ. Дараагийн "Алтаргана наадам-2020" онд Агийн Буриадад болохоор товлогдсон байна. Энэхүү наадмын гол ач холбогдол нь буриад зон олны ёс заншил, өв уламжлалыг хадгалан үеийн үед үлдэхэд оршдогоороо онцлогтой юм байна.
Эрхүү мужийн “Труда” цэнгэлдэх хүрээлэнд нийт 15 мянган гаруй үзэгч энэ үеэр цуглаж уг наадмыг үзэж сонирхсон аж. Наадамд орос, монголын буриад зоны 1000 гаруй төлөөлөгч оролцож, авьяас билгээрээ өрсөлдсөн байна.

Ч.Отгонцэцэг