Берлинд халдлага төлөвлөсөн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-09 10:01:51

БЕРЛИН. /Sputnik/. Германы нийслэл Берлин хотод халдлага үйлдэхээр төлөвлөсөн бүлэг этгээдүүдийн зохион байгуулагчдыг эрж, тус улсын цагдаа нар хэд хэдэн нэгжлэг хийжээ.

Берлин хот болон Германы зүүн нутгийн Саксони мужид хэд хэдэн газарт хууль сахиулагчид нэгжлэг хийсэн гэж Германы Прокурорын газраас мэдэгдлээ.

Террорист бүлэглэл байгуулж, нийслэл хотод тэсрэх бодис ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэрэгт өмнө нь буруутгагдаж байсан гурван сэжигтнийг мөрдөгчид эрэн сурвалжилсан байна.

Нэгжлэгийн үеэр нэг ч сэжигтнийг баривчлаагүй гэж Германы Прокурорын газар мэдээлсэн юм. 10 дугаар сарын дундуур мөн иймэрхүү нэгжлэгийг явуулсан ч амжилтгүй болжээ. Сэжигтнүүдийн нэг нь “Лалын улс”-д зүтгэж, хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлд хүн элсүүлж буй гэж үзэж байна.

Х.Аминаа

 

Related news