Байгалийн цогцолборт газар таних тэмдэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-09 10:17:34

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа өөрийн таних тэмдэгтэй болсон байна.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул хадтай, ховор ан амьтдын жагсаалтад бүртгэгдсэн аргаль, янгир тэргүүтэн нутагшин өсч үрждэг энэ нутгийн үнэ цэнийг таних тэмдгийн утга агуулга болгосон бөгөөд Их газрын чулууны уул, Гурвансайхан уулыг ховор ан амьтадаа төлөөлүүлэн янгирын хамтаар дүрсэлжээ. Аргаль нь Гурвансайхан ууланд, янгир нь Их газрын чулууны ууланд гол төлөв нутагшдаг бөгөөд янгир нь тоо толгойгоор арай ахиу, хад асганы шовх оройд дүүлж явдаг тэр л байгалийн зохилдлогоогоор нь Их газрын чулууны уулын өвөрмөц дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон гэж Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н. Гэрэлмаа хэллээ.

Таних тэмдгийн утга билэгдлийг  хамгаалалтын захиргааны хамт олон өөрсдөө зохиож, хамт олныхоо хурлаар батлан эх зургийг Улаанбаатар хотын “Тод хэвлэл” ХХК  бүтээсэн байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news