500 гаруй түүх соёлын дурсгалыг цахимд бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:46:03

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд 6700 гаруй түүх соёлын дурсгалууд байгаагийн 500 дурсгалыг цахим бүртгэлд оруулж, 56 дурсгалыг хаягжуулан, гэрэл зураг болон цахим бүртгэлийн сан бүрдүүлжээ. 

Улсын хамгаалалтад оруулах шаардлагатай 5 дурсгал, аймгийн хамгаалалтад оруулах шаардлагатай 8 дурсгалын үндэслэл саналыг БСШУЯ-нд хүргүүлж, Манхан сумын Ботгон багийн нутаг Эхэн тохойн дэн хэмээх газарт замын трассд орсон хиргисүүрт авран хамгаалах малтлага хийжээ.
Тэндээс  гарсан эд өлгийн зүйлсийг /Мал, хүний яс/ Архелогийн хүрээлэнгийн судалгааны лабораторид хүлээлгэн өгчээ. Манхан сумын Таван овоон хөтөлийн 3 ш буган хөшөө, хиргисүүр, Мөст сумын Баян зүрхийн буган хөшөөд, Урт амны хиргисүүр булшнуудыг дүрс бичлэг хийж, фото зургаар баримтжуулж цахим бүртгэлд орууллаа.

Энэ оны хавар 5 сард Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Улаан үнээт” ууланд ухагдан тоногдсон Түргийн үеийн хадны оршуулгын эд зүйлсийг Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвд 17 төрлийн 55 ширхэг эд өлгийн зүйлсийг хүлээлгэн өгч судалгааны эргэлтэд оруулжээ .

А.Бямбасүрэн

Related news