“Түмэн нутгийн соёл-2015” урлагийн наадам болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын тамгын газар, Соёлын төв хамтран “Түмэн нутгийн соёл” ардын авьяастнуудын урлагийн наадмыг 7 дахь жилдээ зохион байгуулжээ.
Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, манлайлах чадварыг сурталчилж авьяастныг тодруулах, ардын урлаг, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор явуулдаг тус наадамд зургаан баг арван төрлөөр өрсөлдсөнөөс сумын цэцэрлэгийн хамт олон 3 дахь удаагаа тэргүүн байрыг эзэлж, дунд сургуулийн болон худалдаа үйлчилгээний баг удаалсан байна.
Г.Сүхээ