Увс нуурын дархан цаазат газраас зэгс бэлтгэсэн иргэдийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-30 16:12:53
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны ажилчид өнгөрсөн долоо хоногт Увс нуурын дархан цаазат газрын орчны бүсэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Увс нуурын дархан цаазат газраас зэгс бэлтгэж байсан зургаан иргэнд Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу гурван сая төгрөгөөр торгожээ.

Тэрчлэн, зэгс, давс бэлтгэхээр ирсэн найман иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан буцаасан байна. Мөн дархан цаазат газрын орчны бүсэд намаржиж байгаа 35 малчин өрхтэй бэлчээр ашиглалтын түр гэрээ байгуулж, сурталчилгааны материал тараажээ.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Жамсран, Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч М.Баярсайхан, Д.Батсуурь нар явсан байна.
Б.Батхүү
Related news