Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-д эрүүл мэндийн хичээл заана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 4-12-р ангид Эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт 1 цагаар орохоор болсон байна. Нийгмийн хөгжил дэвшлийг дагаад өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Иймээс эрүүл мэндийн хичээлийг сэргээн дахин сургалтын хөтөлбөрт тусгаж оруулахаар холбогдох яамнаас шийдвэрлэжээ.
“Эрүүл мэндийн хичээлийг заах тусгай багш бэлтгэгдээгүй байгаа учраас 4-5-р ангид анги удирдсан багш нар, 6-12-р ангид энэ хичээлийн жилд ажиллаж байгаа биологийн багш болон биеийн тамир эрүүл мэндийн багш нар заана. Эрүүл мэндийн хичээлээр осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендэр зэрэг зүйлсийг заах юм” хэмээн аймгийн БСУГ-ын хими, биологи, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Д.Батням хэллээ.
Эрүүл мэндийн хичээл нь 1998-2014 оныг хүртэл ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тусгагдан цөөн цагаар орж байсан ч хүүхдэд хэт их ачаалал өгч байгаа, тусгай багш бэлтгэгдээгүй гэсэн шалтгаанаар сургалтын хөтөлбөрөөс хасагдсан байна.

Б.Батхүү