Өнөө шөнөөс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө хангайн уулархаг нутгаар хөрсний гадаргын температур 0 градусаас буурч, цочир хүйтрэхийг аймгийн ЦУОША-наас мэдээллээ. Мөн орой хээр тал болон говийн нутгаар салхи 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсэх юм байна.
Энэ сарын дөрвөнд хангайн уулархаг нутгийн зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Салхи есдүгээр сарын 4, 5-нд говийн нутгаар 12-14м/с хүрч ширүүсах бол бусад хугацаанд 4-9м/с байх аж. Цаашдаа сэрүүсч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Гурванбулагийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Энэ сарын тавнаас нийт нутгаар хүйтэрнэ.
Б.Мөнхзул