Баянхонгор oлон улсын бага сургууль үүдээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Баянхонгор олон улсын бага сургууль" нээлтээ хийлээ.
"Баянхонгор олон улсын бага сургууль" энэ хичээлийн жилд долоон багш, нэг сургалтын менежер, дөрвөн ажилтантай ажиллахаар чадварлаг, цомхон баг бүрдүүлжээ. Энэхүү сургууль нь Баянхонгор аймагт байгуулагдаж буй хувийн хэвшлийн хоёр дахь сургууль болж байна.
Тус сургуулийн захирал, доктор Ш.Чимгээ хэлэхдээ, "Манай сургууль Баянхонгорын тэргүүний сургууль байх болно. Манай сургуулиас сайн сайхан бүхэн дэлгэрнэ. Бид хүүхдийг хэрхэн боловсролтой, цогц мэдлэгтэй хүн болгодгийг харуулах болно" гэдгийг онцолж байлаа.
Шинэ сургуулийн нээлтэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Мөнхбат, мэргэжилтэн Г.Батбаяр, ахмад багш, хөл бөмбөгийн спортын мастер Л.Шархүү, ахмад багш н.Луумаа нарын зэрэг ахмададууд болон бусад албаныхан, эцэг эхчүүд, хүүхэд багачууд оролцов.
Сонирхуулахад, Тус сургуулийн урлагийн боловсролыг Б.Ганчимэг захиралтай хүүхдийн "Тэмүжин театр"-ын авьяаслаг багш нар хариуцан ажиллахаар болжээ.
Б.Мөнхзул