Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг энэ сарын 16-нд баталгаажуулна

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-12-09 18:24:34

Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд нийт 16 тэрбум ам.доллар шаардлагатай байгаагаас эхний ээлжинд 4.2 тэрбум ам. долларыг олон улсын арилжааны 15 банк олгох шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.

 Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТВ-ээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг энэ сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлах тов гарсныг онцолсон билээ.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар хувь нийлүүлэгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу энэ онд бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд 300 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 6 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд ингэснээр манай улсад жилд 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм байна.

 Б.Заяа

Related news