Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ы Засгийн газрын дарга Эркин Туниязын урилгаар Үрүмчи хотод ажиллалаа.
Уулзалтын үеэр хоёр тал шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, боомтын дэд бүтэц, тээвэр, логистик болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлжээ. Ингэхдээ шатахуун, тослох материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг Говь-Алтай аймгийн импортлогч компаниудтай шууд холбож, урт хугацааны тогтвортой нийлүүлэлтийн гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан байна.
Мөн Бургастай-Лаоемяо боомтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл явцыг хөнгөвчлөх, цахим систем нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдсэн байна. Эдгээр чиглэлээр техник, технологи нэвтрүүлэх, эмч, багш болон мэргэжилтэн солилцох, туршлага хуваалцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцжээ.