Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Монгол Улсад бүртгэгдсэн осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын сүүлийн 10 жилийн нөхцөл байдлыг судалсан тайлангаа танилцуулжээ.
Тодруулбал, “Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгаанд 2016-2025 оны осол гэмтлийн тандалтын мэдээллийг нэгтгэж, өвчлөл, нас баралтын түвшин, цаг хугацааны өөрчлөлт, хүн ам зүйн онцлог, газар зүйн тархалт болон осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг шинжилсэн байна. ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, статистик тандалтын албанаас хоёр жил тутамд энэхүү судалгааг хийдэг бөгөөд энэ удаагийнх тав дахь нь аж.
Судалгааны үр дүнгээр осол гэмтлийн урт хугацааны чиг хандлагыг тодорхойлох, хамгийн өндөр эрсдэлтэй хүн амын бүлгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох боломж бүрдэж байгаа аж. Мөн уг тайлан нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан боловсруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах мэдээллийн чухал эх сурвалж болох юм байна.