Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр өвөл цагийн уран бүтээлийн 84 дэх улирлын нээлтээ “Саатан морилоорой” хүндэтгэлийн тоглолтоор хийж, үзэгчдэд үндэсний урлагийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжмийн найруулгатай хослуулан хүргэлээ.
Тус театр нээлтийн тоглолтоо хоёр удаа толилуулсан бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Тоглолтын ерөнхий продюсерээр театрын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Очирпүрэв ажиллажээ.
Тоглолтод Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, найрал хөгжмийг хошууч, Соёлын тэргүүний ажилтан С.Сэргэлэн удирдсан байна.
“Саатан морилоорой” тоглолтоор Дундговь нутгийн дуу хуурын өв, уртын дуу, үндэсний хөгжмийн уламжлалыг симфони найрал хөгжмийн эгшиг, орчин үеийн хөгжмийн найруулгатай хослуулан хүргэсэн нь онцлог байв. Театрын хамт олон уг тоглолтоо өвлийн улирлын турш үзэгчдэд толилуулж, орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагийн үйлчилгээг тогтмол хүргэхээр төлөвлөжээ.
Дундговь аймаг уртын дуу, морин хуур, ардын дуу хөгжмийн баялаг уламжлалаараа алдартай. Төв халхын дуулалт жүжгийн театр энэ өв соёлыг хадгалж, хамгаалан түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэсний урлагийг сурталчлах, хүүхэд, залуучуудын авьяасыг хөгжүүлэх, иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага юм.
Өвөл цагийн уран бүтээлийн хөтөлбөрөө театрын хамт олон хүүхэд багачууддаа зориулсан “Бүхнийг чадагч бяцхан туулай” жүжгээр үргэлжлүүлэхээр бэлтгэж байна. Хүүхдийг театрын урлагтай багаас нь танилцуулах, урлагийн боловсрол, гоо зүйн мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилготой тус жүжгийг өвлийн улиралд үзэгчдэд хүргэх ажээ.
Ийнхүү театрын хамт олон 84 дэх улирлын уран бүтээлээ эхлүүлж, Дундговь нутгийн дуу хуурын уламжлал, үндэсний урлагийн өвийг хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ орон нутгийн үзэгчдэд урлаг, соёлын бүтээл хүргэх ажлаа үргэлжлүүлж байна.
Дундговь аймаг нь уртын дуу, морин хуур, ардын дуу хөгжмийн уламжлалаараа алдартай. Төв халхын дуулалт жүжгийн театр нь нутгийнхаа дуу хуурын өв соёлыг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэсний урлагийг сурталчлах, хүүхэд, залуучуудын авьяасыг хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орон нутгийн мэргэжлийн урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хийсээр ирсэн түүхтэй.
Өвөл цагийн уран бүтээлийн хүрээнд театрын хамт олон өвөл цагийн нээлтийн дараа “Бүхнийг чадагч бяцхан туулай” хүүхдийн жүжгийг үзэгчдэд толилуулахаар бэлтгэж байна. Тус жүжиг нь хүүхэд багачуудыг театрын урлагтай танилцуулах, урлагийн боловсрол, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Төв халхын дуулалт жүжгийн театр 84 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж, Дундговь нутгийн дуу хуурын уламжлал, үндэсний урлагийн өвийг хойч үедээ өвлүүлэх, орон нутгийн иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг хүргэх ажлыг үргэлжлүүлсээр байна.