Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/. АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөж болзошгүй гэсэн таамаглал, мөн Орос, Хятад, АНУ-ын удирдагчид Хятадын Шэньжэн хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван талын уулзалт хийх гэж буйтай холбоотойгоор Азид хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа бага зэргийн өсөлттэйгөөр нээгдлээ.
Арилжаа эхэлсний дараа Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг Nikkei индекс 1.04 хувиар өсөж, 59 636.47 нэгжид хүрээд байна.
Тус улсын шинжээчдийн хэлж буйгаар, ойрын саруудад АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад дарамт учруулж байна. Үүний зэрэгцээ Америкийн “Anthropic” компани хөрөнгийн биржид анх удаа бүртгүүлж хувьцаагаа гаргах (IPO хийх) төлөвлөгөөтэй байгаа нь зах зээлд нааштай нөлөө үзүүлж байгаа аж.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт буюу өнөөдөр хийхээр төлөвлөөд буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын гурван талын уулзалтыг анхааралтай ажиглаж байна.