Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлэх ёслолыг энэ сарын 26-нд зохион байгуулсан хэмээн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан энэхүү үйл ажиллагааг анх удаа зохион байгуулжээ.
Пусан хотын үзэсгэлэнт далайн эрэг, хотын өнгө төрхийг илтгэдэг уг гүүрийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хувьд эх орноороо бахархах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлсэн утга учиртай үйл явдал болсон аж.