Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /WAM/. Өмнөх арилжаагаар сүүлийн нэг жил гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч огцом унаад байсан алтны үнэ пүрэв гарагт тогтворжжээ.
Лхагва гаргийн арилжаагаар алтны үнэ 2025 оны есдүгээр сараас хойш анх удаа 3500 ам.доллароос доошилж унасан. Харин пүрэв гаргийн арилжааны явцад алтны спот үнэ бараг өөрчлөгдөөгүй бөгөөд унц нь 3580.87 ам.доллароор арилжаалагдсан байна.
Ирэх 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 1.2 хувиар өсөж, унц нь 3578.70 ам.долларт хүрчээ. Бусад үнэт металлын хувьд мөнгөний спот үнэ 1 хувиар өсөж, унц нь 41.64 ам.долларт хүрсэн бол цагаан алтны үнэ 1.6 хувиар өсөж, 1301.33 ам.долларт, палладийн үнэ 2.1 хувиар өсөж, 880.50 ам.доллар болсон байна.