Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /ТАСС/. АНУ-ын зүүн нутгийг дайрсан хүчтэй шуурганы улмаас пүрэв гарагт тус улсад 2 900 гаруй нислэг саатаж, цуцлагдсан тухай нислэгийн хяналтын "ФлайтАвэйр" (FlightAware) цахим хуудасны мэдээлэлд дурджээ.
Тус цахим хуудсаны мэдээллээр, энэ өдөр АНУ-д нийт 2 462 нислэг саатаж, 459 нислэг цуцлагдсан байна.
Шуурга АНУ-д агаарын тээврийн зорчигчдын урсгал хамгийн их байдаг оргил үе буюу Талархлын баярын үеэр болжээ. Үүнээс нэг өдрийн өмнө ширүүн бороо, хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаатай холбогдуулан Нью-Йорк хот болон Нью-Жерси муж улсад онцгой байдал зарласан байна.