Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МИНСК, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /Дойче Велле/. Орос, Украины талууд дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцсуудыг солилцлоо. Өчигдөр буюу пүрэв гарагт Украины тал 250 хүний цогцос, Оросын тал 22 хүний цогцсыг тус тус хүлээн авсан байна.
Беларусийн БелТа агентлагийн мэдээлснээр, АНУ-ын зуучлалаар хийж буй гурван талт хэлэлцээ сэргэсний дараа Беларусь-Украины хил дээр цогцсуудыг солилцжээ.
Украины УНИАН агентлагийн мэдээлснээр, мөрдөгчид болон шүүх эмнэлгийн шинжээчид амь үрэгдэгсдийн хэн болохыг тогтоохын тулд шаардлагатай шинжилгээг хийнэ.
Өмнө нь 10 дугаар сарын 22-нд дайтагч талууд цэргүүдийнхээ цогцсуудыг солилцсон бөгөөд Украины тал 252 цогцос, Оросын тал 25 цогцос хүлээн авчээ. Цогцос солилцох ажиллагаа Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн оролцоотойгоор Беларусь-Украины хил дээрх “Шинэ Гута” шалган нэвтрүүлэх боомтод болсон байна.
Үүнээс өмнөх цогцос солилцох ажиллагаанууд 9 дүгээр сарын 17-нд болон 8 дугаар сарын дундуур болсон юм.