Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 20. /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2027 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлаар иргэд, байгууллагын ажилтнуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын дарга, албан хаагчид, сумдын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд болон иргэд оролцов.
Энэ үеэр 2027 оны төсвийн нийт орлого, зарлага, орон нутагт хийх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн талаар танилцууллаа. Мөн төсвийн хөрөнгийн хуваарилалт, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төсөв төлөвлөх асуудлаар санал солилцов.
Оролцогчид төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалттай холбоотой асуулт тавьж, аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан байна.
Төсвийн төслийг олон нийтэд нээлттэй танилцуулж, санал авах нь иргэдийн оролцоог хангах, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой юм.