Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр. 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-аас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Өв соёл, үндэсний дархлаа” илтгэлийн тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр эхэллээ.
Гурав дахь жилдээ болж буй тус тэмцээнд энэ удаа 46 сурагч бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар оролцож, шилдгүүдээ шалгаруулна.
Тэмцээний зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, өв соёл, түүхээ танин мэдэж, өвлөн уламжлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Сурагчид илтгэлээ биет болон биет бус соёлын өв, үндэсний бичиг үсэг, монголчуудын уламжлалт зан заншил, ёс жудаг, нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдрал, байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалах уламжлалт ухаан, төрт ёсны түүх, үндэсний бахархал зэрэг сэдвээр бэлтгэн оролцож байна.
Ийнхүү тэмцээнээр дамжуулан сурагчдын үндэсний өв соёл, түүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний дархлааг бэхжүүлэхэд хүүхэд, залуусын оролцоог дэмжиж байна.