Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл санаачлан Канад -Монголын Мерит төслийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх зүүн бүсийн уулзалт, сургалт Сүхбаатар аймагт болж байна.
Зүүн бүсийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын 200 төлөөлөл хамрагдаж байна.
Сүхбаатар аймаг, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр үе шаттай хэрэгжиж, тодорхой үр дүнгүүд гарч байгааг Засаг дарга М. Идэрбат онцоллоо. Мөн мэргэжлээрээ манлайлж амжилттай ажиллаж байгаа багш, эмч нарт орон сууцны урьдчилгаа, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж байна.
Хөдөө орон нутагт очиж ажиллаж байгаа залуу боловсон хүчнийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцлөөр хангах зорилгын хүрээнд Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бол ирэх онд Наран суманд цоо шинэ орон сууцыг ашиглалтад оруулна зэрэг мэдээллийг нээглтийн үгэндээ дурдав.
Бүсийн уулзалт, сургалт мэргэжсэн, ёс зүйт, хүний эрхийг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх нь сэдвийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Сургалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Ёс зүйн хороо, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академи хамтран зохион байгуулж байна.

СЭЛЭНГЭ: Иргэдийн эрх зүйн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх сургагч багш бэлтгэнэ

ӨМНӨГОВЬ: Орон нутгийн өмчит компанийн засаглалын шинэчлэлийн бэлтгэлийг хангаж байна
Орон нутгийн мэдээ
ДАРХАН-УУЛ: Төрийн албаны 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч шийдвэр гаргах түвшинд эсрэгээрээ байна