Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл төвшин 12.1 хувьтай гэж ҮСХ мэдээлжээ. Тус зах зээлийн энэ тоон үзүүлэлт нь өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 0.2 нэгж хувиар өссөн дүн байх юм.
Энэхүү хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дотор нь задалж үзвэл:
Хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж ойлгоно хэмээн тодотгожээ.
Түүнийг доорх үзүүлэлтээр хэмжинэ. Тухайлбал:
Хөдөлмөрийн тухай хуульд 7 хоногийн ажлын цагийг 40 гэж заасан байдаг. Хуульд заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн хүнийг энэ хүрээнд авч үзнэ.
Хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насныхан багтана.
Сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй хүнийг хэлнэ.
Сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байгаа 15-аас дээш насныхан орно.
Сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм. Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй гэжээ.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн
үзүүлэлтийг өмнөх буюу
2021 оны 4 дүгээр улиралтай
харьцуулахад:
Ажил эрхлэлтийн 2022 оны эхний улирлын үзүүлэлтүүд
Энэ она эхний улирлын ажил эрхлэлтийн үзүүлэлийг 2021 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад:
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд насны бүлгээр:
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь гэжээ. Энэ нь өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 0.5 нэгж хувиар буурсан. Гэхдээ 2021 оны 1 дүгээр улирлаас 3.0 нэгж хувиар өсжээ. Хүйсээр нь ялган авч үзэхэд:
Ажил эрхлэлтийн хүрээ
Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид. Мөн нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүнийг ажиллах хүч гэж ойлгож болох юм байна. Ажиллах хүчний судалгааны 2022 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь дээрх нэршилд багтана. Тэдний 1.1 сая нь ажиллагчид (91.5 хувь) байна. Ажиллагчид 2021 оны 1 дүгээр улирлаас 73.6 мянгаар, Харин өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 1.3 мянгаар өсжээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалт:
Ажилгүй хүний тоо 2021 оны 1 дүгээр улирлаас буурсан байдлыг насны бүлгээр:
Гэхдээ өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад:
Ажил эрхлэлт нь хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний хоорондын харьцаа, нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх байдлыг харуулдаг гэж үзэх юм.
Ер нь ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй
хүрээг хөдөлмөрийн зах зээл гэж тодорхойлжээ.