Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өвлийн олимпын наадамд 3 удаагаа өрсөлдөж буй, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын цагаан замд өнөөдөр гарна.
Тэрбээр гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч сорих бөгөөд манай цагаар 18:30 минутад уралдаанаа эхлүүлэх юм. Уг төрөлд 38 орны 75 тамирчин хүч сорих аж.