Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэх болсон.
Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, дээрэлхэлт болон бэлгийн хүчирхийлэл илүү хурдацтай өсөж буй нөхцөл нь цахим орчин болж хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогджээ. Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32.1 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь “аюулын харанга” дэлдэж байгаа юм.
Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд:
Мөн эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл юм.

БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ХОВД
ХОВД: Сүүлийн хоёр жилд 125 мянга гаруй мод тарьж, 168 га талбайд татмын ойжуулалт хийжээ
Үндэсний хөдөлгөөн sidebar
“Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн Хаан банкныхан 1490 га талбай ойжуулжээ