Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн пүмсэ төрлөөр эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 43 орны 1300 орчим тамирчин пүмсэ, тулаан, пара гэсэн гурван төрлөөр аваргуудаа тодруулах бөгөөд анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид Азийн наадамд өрсөлдөх эрх олгох юм.
Тэгвэл өнөөдөр эхэлсэн пүмсэгийн ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер С.Янжинлхам хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын медалийн салхийг хагаллаа. Харин эрэгтэйчүүдээс А.Дөлгөөн Пакистаны Амир Хамзаг ялсан ч хүрэл медалийн төлөө БНСУ-ын Дон Жүн Лид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ ач холбогдолтой. Монголын таеквондочид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртсэн байдаг бол 24 дэхийг нь С.Янжинлхам авч байна.





