Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Бусан хотноо Азийн Физикийн Олимпиад /Asian Physics Olympiad-APhO 2026/ энэ сарын 17-25-нд боллоо.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснэр, энэ удаагийн олимпиадад дэлхийн 27 орны 211 сурагч оролцож, мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн байна. Монгол Улсаас оролцсон баг тамирчид амжилттай оролцож, нийт долоон сурагч шагналт байрт шалгарлаа. Үүнд:
Хүрэл медаль
Тусгай байр
Мөн Т.Агарбат /“Сант” сургууль/ олимпиадад амжилттай оролцжээ. Багийн ахлагч, ажиглагчаар ШУТИС-ийн багш, доктор Г.Зоригт, МУИС-ийн багш, доктор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн багш, доктор Х.Балт-Эрдэнэ, МУИС-ийн багш М.Отгонбаатар, “Олонлог Эгзэ” сургуулийн багш Э.Гүндалай, МУИС-ийн оюутан Г.Батбаяр нар ажилласан байна.
Түүнчлэн APhO 2026 олимпиадын хаалтын үйл ажиллагаанд БНСУ-ын Физикийн олимпиад зохион байгуулах хороо болон Физикийн нийгэмлэгийн урилгаар Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат, НЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал, Улсын физикийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга Р.Энхбат, МУИС-ШУС-ийн Байгалийн ухааны салбар сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр нар төлөөлөгчөөр оролцжээ.