Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Энэ өдөр манай улсаас дөрвөн жүдоч дэвжээнд гарав. 52 кг-ын жинд “Гүрү” дэвжээ, үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандин-Эрдэнэ “D” хэсэгт эхний тойрогт хийлж, улмаар БНСУ-ын Хван Сурёоныг ялсан ч шөвгийн 16-д Германы Маша Баллхауст ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Харин “В” хэсэгт багтсан “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Уранзаяа Канадын Эвелян Беатон, Унгарын Папп Рика нарыг ялсан ч шөвгийн наймд Испанийн Ариане Торо Солерт ялагдсан. Улмаар дагах барилдаанд эзэн орны бөх Гултаж Маммадалиеваг ялсан ч хүрлийн төлөө Испанийн Аюуми Лейва Санчезад ялагдсанаар 5-р байрт шалгарав.
Тэгвэл 66 кг-д “А” хэсэгт багтсан үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Бямбасүрэн Хятадын Тайванийн Лин Чон Юуг ялж, шөвгийн 16-д өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Такеока Такешид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Ё.Басхүү “D” хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Унгарын Бенсе Понгразыг, шөвгийн 16-д Оросын Рамазан Абдулаевыг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө Испанийн Давид Гарсиа Торнед ялагдлаа. Ингээд дагах барилдаан Тажикстаны Нурали Эмомалиг ялсан ч хүрлийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Такеока Такешид хоёр вазаригаар ялагдсанаар 5-р байт шалгарав. Түүний хувьд ДАШТ-д дөрөв дэхээ медалийн төлөө барилдсан нь энэ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас О.Уранбаяр, Т.Ариунзаяа, Л.Сосорбарам нар зодоглоно.





