Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нар уран бүтээлийн “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг, улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Rayburn House Office Building” байранд олон нийтэд энэ сарын 5-нд толилуулав.
МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын бүтээлүүд Монголын ардчилсан хувьсгалын түүхэн агшин, тухайн үеийн нийгмийн уур амьсгал, ардчилал, эрх чөлөөний төлөөх иргэдийн хүсэл тэмүүллийг гэрэл зургийн баримтат хэлээр өгүүлсэн бол шог зураач С.Цогтбаярын бүтээлүүд нийгэм, улс төрийн үйл явдал, ардчиллын хөгжил, тулгамдсан асуудлуудыг хошин шог, ёгт дүрслэлийн өвөрмөц хэлээр илэрхийлжээ.
Тус үзэсгэлэн Монголын ардчилсан өөрчлөлтийн түүхэн замнал, нийгэм, улс төрийн өөрчлөлтийг уран бүтээлчдийн харах өнцгөөр АНУ-ын улс төрчид болон олон нийтэд толилууж байгаа нь чухал ач холбогдолтой гэж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээллээ.

