Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МОСКВА, 2027 оны арваннэгдүгээр сарын 27 /РИА Новости/. Онгоцны түлш экспортлохыг хориглох тухай шийдвэрээ ОХУ-ын засгийн газар ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл дахин сунгалаа.
Өмнө нь зургаадугаар сард онгоцны түлш /авиакеросин/ экспортлохыг хориглосон бөгөөд хязгаарлалтын хугацаа 11 дүгээр сарын 30-нд дуусгавар болж байгаа юм.
Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, дотоод зах зээлийг шатахуунаар тасралтгүй найдвартай хангах, зах зээлийн тогтвортой байдлыг хэвээр хадгалахад чиглэсэн арга хэмжээг авсаар байна.
Дээрх шийдвэр нь засгийн газар хоорондын гэрээний дагуух онгоцны түлш нийлүүлэлтэд хамаарахгүй.
Засгийн газрын шадар сайд А.Новакийн мэдэгдсэнээр, экспортыг хязгаарлалтыг сунгах хугацаа нь дотоодын зах зээл дэх “түлшний балансаас” хамаарах ажээ.
Өнгөрсөн зун Орос улсад түлш шатахууны нийлүүлэлтэд тасалдал гарсан үед засгийн газар бензин, дизель түлш, хөлөг онгоцны түлшний экспортыг нэгдүгээр сарын 31 хүртэл түр зогсоосон юм.
Харин 10 дугаар сарын эхээр дизель түлшний экспортод тогтоосон хязгаарлалтыг хэсэгчлэн цуцалсан билээ. Энэ нь 10 дугаар сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд гаргах талаар тохиролцсонтой холбоотой юм.