Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой болон залуу 32 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний бөх, Улсын начин Ц.Сандагдорж түрүүлж, тус сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний бөх, аймгийн заан Х.Бөхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, “Хоймор нутгийн ирээдүйн хүчтэн” бөхийн дэвжээ, “Тэнгэрийн гэрэлт цамхаг” компанийн бөх, аймгийн арслан Г.Батням, Шинэ-Идэр сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бөх, сумын заан Г.Наранбаатар нар шалгарлаа.