Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин өөрийн талбайд “Филадельфиа” багтай хийсэн тоглолтод гоол оруулаагүй тул гоолгүй цувралын “сөрөг дээд амжилт” тогтоолоо.
Энэ удаад вашингтончууд талбайдаа “Филадельфиа” багийг 7:3 харьцаагаар хожсон бол Овечкин улирал эхэлснээс хойш 17 тоглолт дараалан гоол оруулсангүй. Тэрбээр өмнө нь 2023 оны 11-12 саруудад 14 тоглолт дараалан шайб оруулаагүй нь "антирекорд" болж байсан юм.
Өдгөө 41 настай Оросын хоккейчны хувьд NHL-ийн аварга шалгаруулах тэмцээн ба плей-оффын тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн үнэмлэхүй амжилтыг эвдэхэд 10 гоол дутуу байгаа юм. Одоогоор Овечкин нийт 1007 гоол оруулаад байна.