Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн Булган суманд явагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:51:26

Ховд аймгийн Булган суманд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Дэлхийн Иргэний хамгаалалтын өдөрт зориулан зохион байгуулсан марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээнд тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын аврах гал унтраах 38 дугаар анги, Үенчийн хилийн цэргийн ангиудын алба хаагчид 50 гаруй хүний бүрэлдхүүн оролцлоо.

Зэвсэгт хүчний 305 дугаар анги тус тэмцээнд тэргүүн байр эзэлж, аймгийн Онцгой байдлын газар , Үенчийн цэргийн анги удаахь байруудыг  эзэллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ