Сонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 14:24:58

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Грек ромын сонгомол бөхийн төрөлд Оросын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртжээ.


72 кг-ын жинд Оросын тамирчин Абуязид Манцигов Узбекистаны тамирчин Арам Варданяныг ялж алтан медаль хүртсэн бол -63 кг-ын жинд Степан Марянян мөнгөн медаль хүртсэн байна. Энэ төрөлд Японы тамирчин Синобу Оте алтан медалийн эзэн болжээ.


Энэхүү тэмцээнд медалийн чанараар Гүржийн баг тамирчид тэргүүлж байгаа бол Оросын баг тамирчид хоёрдугаарт бичигдэж байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө. 

Холбоотой мэдээ