Өлгий суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-18 09:54:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багт Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 50 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

Цэцэрлэгийн байрны нийт санхүүжилт нь 479 сая төгрөг бөгөөд барилгын ажлыг "Нур-Едил" компани товлосон хугацаанд багтаан гүйцэтгэсэн байна.

Өлгий сумын дөрөвдүгээр баг нь аймгийн төвийн томоохон багуудын нэг бөгөөд 3300 хүн ам, 750 өрхтэй. Гэхдээ багийн нутаг дэвсгэрт өнөөдрийг хүртэл 50 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэг /15 дугаар цэцэрлэг/ үйл ажиллагаа явуулж иржээ. Ийнхүү шинэ цэцэрлэг баригдсанаар хүүхэд багачуудад цэвэр, тухтай орчинд боловсрол, хүмүүжил олгох, цэцэрлэгт хамрагдалтын түвшин нэмэгдэх боломж бүрдэж байна.  

Холбоотой мэдээ