Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүд чадавхжуулах цогц сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-19 11:29:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан чадавхжуулах цогц сургалт энэ сарын 11-13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд боллоо.

Зөвлөлийн гишүүд уг чадавхжуулах цогц сургалтад хамрагдсанаар:

-Иргэд, олон нийтийн мэдээлэл, харилцаа

-Орон нутгийн эдийн засгийн хөгжил, стратеги

-Хүний нөөцийн хөгжил, үр дүнтэй менежмент, байгууллагын зохион байгуулалт

-Санхүүгийн менежмент, санхүүгийн тайлагнал сэдвүүдээр мэдлэгээ тэлж, цаашид бусдад мэдлэгээ хуваалцах чадамжтай болж байгаа юм. Сургалт, зөвлөгөөний сургагч багшаар  GIZ-н ЭТИС хөтөлбөрийн зөвлөх Ж.Чанцалдулам, Б.Байгалмаа нар ажиллалаа.

Зөвлөгөөнд GIZ-н ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Карин Райнпрехт, тус хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал болон Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорнод, Увс, Орхон аймгууд, Улаанбаатар хотын төлөөлөл оролцов.

Сургалтыг Германы GIZ-н ЭТИС хөтөлбөрөөс санхүүжүүлсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газар, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа. Эл үйл ажиллагааны хүрээнд спортын нөхөрсөг тэмцээн болж Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болов. Мөн “Баянхонгорт үйлдвэрлэв” орон нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын дэлгүүрийн нээлт болж оролцогчид үзэж сонирхон, худалдан авалт хийлээ.  

Холбоотой мэдээ