Төв аймгийн нутгаар ирэх сард цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-09-27 10:30:22

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг мэдээллээ.

Ирэх сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр үе үе хүчтэй салхилж, зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөв шинж ажиглагдаж байгаа аж.

Тиймээс цаг агаарын таатай үеийг ашиглан тариа, ногоогоо хураах, хадлан тэжээл болон өвлийн бэлтгэл хангах ажлуудыг төлөвлөн ажиллахыг Төв аймгийн цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Ирэх сарын 1, 5, 7, 10 хоногуудын урьдчилсан мэдээг тухай бүр анхааралтай ажиглаж ажил амьдралаа зохицуулж ажиллахыг зөвлөлөө.

2019 оны 10 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ