“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт үзэсгэлэнг дэлгэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-27 21:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэн энэ сарын  25-наас 10 дугаар сарын 15-н хүртэл Монгол арт галерейд  үзэгчдийн хүртээл болж байна. 

Хүүхэд багачуудын ертөнцийг таниж харахад тустай дүрслэх урлагийн  бүтээлийг олшруулах зорилготой 30-аад уран бүтээлчийн 100 гаруй бүтээл энд тавигджээ. МУУГЗ зураач Ч.Батмөнх, Д.Гунгаа, С.Дондог, Р.Дуйнхоржав, зураач Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар, С.Баярбаатар, Б.Очирхуяг болон залуу зураач Б.Хонгорзул, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Б.Эрдэнэжаргал, Э.Амаржаргал, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал, Л.Наранхүү, Д.Алтангэрэл, Ц.Одгэрэл зэрэг зураач хүүхдийн гэрэлт хүслийг зурагтаа шингээсэн байна. "Хүн бүрийн нандигнан хайрладаг бүтээлийг гаргаж иржээ", "Ойрын жилүүдэд энэ төрлийн үзэсгэлэн төдийлөн гарч байгаагүй" гэсэн санал сэтгэгдлийн дэвтэрт бичсэн үгс уг үзэсгэлэнг тодорхойлно.


Холбоотой мэдээ