Удирдлагын академийн өдөрлөг эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-12 12:24:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 11-14-ний өдрүүдэд “Удирдлагын академийн өдөрлөг” зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус өдөрлөг Удирдах ажилтны сургалтаар аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд эхэллээ. Эл сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Удирдлагын академийн сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр нар нээв. Энэхүү сургалтад сумдын ЗДТГ-ын дарга, хэлтэс, агентлагийн дарга нар хамрагдаж байна. Мөн энэ өдөр Сүхбаатар сумын ЕБ-ын 3 дугаар сургууль дээр “Төрийн албан хаагчдад зориулсан сургалт” явуулах аж. Өдөрлөгийн хүрээнд маргааш аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд төсөв, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болно.

“Төрийн алба” хэмээх их айлд тус академийг төгссөн үе үеийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа. Иймээс өдөрлөгийн хүрээнд мөн “Төгсөгчдийн уулзалт” зохион байгуулах гэнэ. Удирдлагын академийг төгссөн үе үеийн төгсөгчдийг энэхүү уулзалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урилаа. 

Холбоотой мэдээ