ИТХ-ын ээлжит хуралдаанаар УТХ-д авах газар нутгийн асуудлыг хэлэлцэнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-04 13:14:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан эхэлж, хуралдаанд 35 төлөөлөгч оролцохоос 33 төлөөлөгч оролцож, ирц 91,4 хувьтай байна.
ИТХ-ын ээлжит энэхүү хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр баталлаа. Тодруулбал, аймгийн 2019 оны төсвийн өөрчлөлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, 2018-2028 оны аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тэр дундаа 2018, 2019 оны нийгэм эдийн засгийн хөтөлбөрийн үр дүнг тус тус хэлэлцэж, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлах юм.
Мөн бичил худалдаа, ажил үйлчилгээнээс орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоож, Өлзийт сумын Цагаан суварга, Дэл хөнжлийн уул орчмын газар нутгийг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ажээ. 

Холбоотой мэдээ