Б.Серик самбо бөхийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-22 23:50:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Беларусь Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх самбо бөхийн олон улсын  "А" зэрэглэлийн тэмцээн тус улсын нийслэл Минск хотод энэ сарын 20-оос 21-нд болов.

Тэмцээний -100 кг жинд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн улсын начин Б.Серик мөнгөн медаль хүртжээ.

Тэрээр Украины бөх Алексей Мойсиев, Беларусийн бөх Сиархей Лесиакийг тус тус ялжээ. Харин шигшээ барилдаанд Болгар Улсын бөх Казусионак Андрейтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.

Б.Серикийн хувьд 2019 онд Минск хотод болсон “Ерөнхийлөгчийн цом”-ын самбо бөхийн олон улсын тэмцээнд мөн амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байсан.

Холбоотой мэдээ