Он гарсаар 353 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 17:40:10

Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт тус аймгийн 3198 хүүхэд өнгөрсөн жил хамрагджээ. Энэ хөтөлбөр 2020 он гарсаар үргэлжлэн хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 353 хүүхэд хамрагдаад байна.

Тодруулбал, “Болор цахиур” эмнэлэгт 171, “Элит” эмнэлэгт 64, “Энхсаруул” эмнэлэгт 18 хүүхэд шүдээ эмчлүүлжээ. Эдгээр эмнэлгээс иргэд өөрсдөө дур мэдэн сонгож үйлчлүүлэх боломжтой. Мөн энэхүү хөтөлбөр хэрэгжих хугацаанд хүүхдүүд шүдээ эрүүлжүүлэхийн тулд 60 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байна.

“Энэхүү хөтөлбөрт 2-6 насны хүүхдүүд хамрагдаж байгаа. Гэвч 7-гоос дээш, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл өндөр байгаа. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандаад хэлэхэд хүүхэд багачуудыг бага наснаас нь кальциар баялаг хоол хүнс өгч, чихэр жимс амттан зэргийг бага хэрэглүүлмээр байна. Мөн амны хөндийн эрүүл мэндийг сайн сахиулж, зөв дадал хэвшилтэй болох шаардлагатай байна” хэмээн аймгийн НДХ-ийн мэргэжилтэн Б.Бумбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ