Малхын отрын бүсэд дөрвөн аймгийн 110 мянган толгой мал өвөлжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-04-28 11:17:59

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутаг аймаг дундын Малхын отрын бүсэд Дундговь, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн нийт 110.0 мянган толгой мал өвөлжжээ. Харин дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Өвөрхангай, Төв аймгийн малчид нутаг буцсан байна.

Баянтал, Сүмбэр суманд отрын 30 гаруй айлын 32.5 мянган толгой мал, Шивээговь суманд зургаан айлын 7.0 мянган толгой мал хаваржиж байна. 

Мал төллөлт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 6500 гаруй боодол өвсийг үнэ төлбөргүй, 3000 уут хивэг тэжээлийг 50 хувийн хямдарсан үнээр тараасан аж. Говьсүмбэр аймаг 2019 оны жилийн эцсээр 452.0 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал малын тоо нийт дүнгээр 5.7 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ