Энэтхэгт үйлдвэрээс хий алдагдсаны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-07 17:39:03

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Вишакхапатнам хот дахь үндэстэн дамнасан компанийн химийн үйлдвэрт хий алдагдсаны улмаас 11 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтжээ.


Энэтхэг даяар тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан “LG Polymers” үйлдвэрт хий алдагдсаны улмаас гэмтсэн 200 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Уг үйлдвэр үйл ажиллагаагаа дөнгөж сэргээгээд байжээ.


Цагдаагийн газрын ажилтны мэдээлснээр, хөл хорионы улмаас гуравдугаар сарын сүүлээс хойш хянаж шалгаагүй том баллонуудаас хий алдагджээ. Уг ослын улмаас үйлдвэрийн ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.


“Вишакхапатнам хотын бүх оршин суугчийн сайн сайхны төлөө залбирах болно” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

Холбоотой мэдээ